“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ”-д Мониторинг хийх ТББ-уудыг урьж байна

A- A A+
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ”-д  Мониторинг хийх ТББ-уудыг урьж байна

“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ”-д

Мониторинг хийх ТББ-уудыг урьж байна.

Нээлттэй Нийгэм Форум нь 2016 оны 7-р сарын 1 буюу “Захиргааны ерөнхий хууль” хэрэгжиж эхлэх эхний өдрөөс мониторингийг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний тулд 21 аймаг, 9 дүүрэгт мониторинг хийх ТББ-ыг сонгон шалгаруулах, чадавхжуулах сургалтыг 2016 оны 6-р сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулна. Сургалтад нийт 30 ТББ-ыг хамруулна. ННФ-аас өгөх нэгдсэн удирдамжийн дагуу мониторинг хийх хүсэлтэй ТББ-ууд сонирхлоо илэрхийлнэ үү.

Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд хийх мониторингийг үндэсний хэмжээнд, нэгдсэн удирдамж, маягтын дагуу 2016 оны 7 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хийж гүйцэтгэх юм. ННФ нь мониторинг хийх ТББ-тай гэрээ байгуулж, сургалтад хамруулан, аргачлал, зөвлөмжөөр хангах ба зохих хэмжээний урамшуулал олгоно.

Оролцогчид тавигдах шаардлага:

  • Тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ТББ-д ажилладаг байх
  • 3-аас доошгүй мониторингийн ажилд оролцсон туршлагатай байх
  • Мониторинг хийхэд шаардлагатай хүний нөөц, дэмжлэгтэй байх
  • Захиргааны ерөнхий хуулийн чиглэлээр сургалт семинарт хамрагдаж байсан бол давуу тал болно.

Сургалтад оролцох хүсэлтэй ТББ сонирхлоо илэрхийлсэн захидлыг, өргөдлийн маягтын хамт [email protected] цахим хаягаар 2016 оны 5 дугаар сарын 30-ны 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудас болон ННФ-аас ирж авна уу. 


Өргөдлийн маягтыг татаж авах