СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД ХИЙСЭН ТЕСТИЙН

A- A A+
СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД ХИЙСЭН ТЕСТИЙН

 

Хэвлэлийн мэдээ

2016 оны 6 дугаар сарын 24, Улаанбаатар хот.

 

СОНГУУЛИЙН САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИД ХИЙСЭН ТЕСТИЙН ДҮН  

 

2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийг зохион байгуулахад гарсан нэг  томоохон өөрчлөлт бол саналыг автоматаар тоолох болсон явдал билээ. Үүнтэй холбоотой автоматжуулсан системийг ашиглан санал тоолох, дүнг нэгтгэх, дамжуулахад гарч болзошгүй эрсдлээс сэргийлэх, сонгуулийн үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Сүлжээний гишүүн МИДАС ТББ сонгуулийн автоматжуулсан системийн мониторингийг 2012 УИХ-ийн сонгуулиас эхлэн тогтмол хийж байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл хангах ажлын хүрээнд санал тоолох төхөөрөмжийг шалган туршиж гэрчилгээ олгох үйл ажиллагаа 2016 оны 6-р сарын 13-наас эхэлсэн ба нам эвсэл, ТББ-ын ажиглагчид СЕХ-ноос баталсан хуваарийн дагуу оролцож хяналт тавив. Сүлжээний ажиглагчдыг хувьд энэ хуваарийн дагуу өдөр нь 6-р сарын 18-ны Бямба гарагт “Шударга шүүх” ТББ-тай хамт ажиглалт хийх байсан ч тус  байгууллага Сонгинохайрхан дүүргийн санал тоолох төхөөрөмжүүдийг шалгах хүсэлт гаргасан тул 19-ний  өдөр нь ажиглалт хийхээр болсон. Сүлжээний мониторингийн багийн хувьд  18-ны өдөр туршиж, баталгаажуулж байсан Сэлэнгэ, Баянхонгор, Баянгол дүүргийн санал тоолох машинуудаас  Баянгол дүүргийг  сонгож өөрсдийн боловсруулж бэлтгэсэн болон ажлын хэсгийн бэлтгэсэн тестүүдийг санамсаргүй аргаар түүвэрлэн сонгосон төхөөрөмжүүд дээр хийлээ. СЕХ-ны зүгээс тест хийхэд зориулж Баянгол дүүрэгт ашиглах 20 саналын хуудас бидэнд өгсөн. Саналын хуудасны загварыг http://songogch.songuuli.gov.mn/map#modal  холбоосноос үзнэ үү. Үргэлжлэл