Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээ байгуулагдах эхлэл тавигдлаа

A- A A+
Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээ байгуулагдах эхлэл тавигдлаа

            Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээ байгуулагдах эхлэл тавигдлаа

            Хүний эрхийн 40 гаруй төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэж, хүний эрхийн хамгаалал, нөлөөллийн чиглэлээр үндэсний, олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулдаг Хүний эрхийн Төрийн бус байгууллагуудын Форум 2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 21 аймгийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийж, үйл ажиллагаагаа танилцууллаа. Тус уулзалт нь Ази Европын Ард түмнүүдийн 11-р чуулганы хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

            Хүний эрхийн Төрийн бус байгууллагуудын Форум орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласнаар форумын үйл ажиллагаа өргөжиж, орон нутаг дахь хүний эрхийн зөрчлийг баримтжуулах, хүний эрхийн нөлөөллийн ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах боломж бүрдэх юм. Уулзалтын үеэр аймгуудын төрийн бус байгууллагуудын төлөөлөл Форумд нэгдэж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байлаа.

           Удахгүй орон нутгийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй ярилцсан бичлэгийг хүргэх болно.