ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

A- A A+
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Нээлттэй Нийгэм Форум нь үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авах хэрэгцээ бүхий зорилтот бүлгийг тодорхойлох судалгаа хийх Зөвлөх сонгон шалгаруулах тул судлаачдыг саналаа ирүүлэхийг урьж байна.

 

Нээлттэй Нийгэм Форум нь 2003 оноос Монгол улсад төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний тогтолцоо бий болгох ажилд дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2013 онд Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх хууль батлагдан гарснаар Хууль зүйн туслалцааны төв байгуулагдан эрүүгийн  хэрэг маргаанд холбогдогчдод хууль зүйн туслалцаа үзүүлж эхлээд байна. Гэсэн хэдий ч хууль зүйн туслалцааны төвийн ачаалал их, үйлчилгээ туслалцааны чанар, хүртээмж хангалтгүй байгаагаас гадна эрүүгийн хэргээс бусад хэрэг маргаанд туслалцаа хүсэх иргэд их байгаа зэрэг шалтгааны улмаас хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Иймд Нээлттэй Нийгэм Форум нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран зорилтот бүлгийн судалгааг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар болон бүрдүүлэх материалын жагсаалтыг www.forum.mn цахим хуудаснаас авах боломжтой. Сонирхсон судлаачид материалаа 2017 оны 3 дугаар сарын 24-ний Баасан гарагт 17 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материалын жагсаалтыг эндээс авна уу