Мониторинг хийх Төрийн бус байгууллагуудыг урьж байна.

A- A A+
Мониторинг хийх Төрийн бус байгууллагуудыг урьж байна.

Мониторинг хийх Төрийн бус байгууллагуудыг урьж байна.

Нээлттэй Нийгэм Форумаас хууль сахиулах салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна.

2017 онд мониторингийн төслийн саналыг дараах чиглэлээр хүлээж авна. 

Хууль сахиулах үйл ажиллагаанд иргэний нийгмийн хяналт, оролцоо:

  1. Сум, хорооны нутаг дэвсгэрт явуулж буй цагдаагийн албаны үйл ажиллагаа, иргэдийн сэтгэл ханамж;
  2. Иргэд, хуулийн этгээдээс Цагдаагийн байгууллагад хандан цагдаагийн алба хаагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн талаар гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлт;
  3. Иргэний зөвлөлийн үйл ажиллагаа, үр нөлөө;
  4. Олон нийтийн цагдаагийн үйл ажиллагаа, үр нөлөө;
  5. Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага харъяалах Иргэний зөвлөл, оршин суугчид ажлаа танилцуулах үйл явц, үр нөлөө;
  6. Цагдаагийн байгууллагын байршил, орчин нөхцлийн үйлчилгээний чанарт үзүүлэх нөлөө.

Төсөл шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлт:

  • Тодорхой асуудалд төвлөрсөн  байх;
  • Мониторингийн шинэлэг тал, нийтийн эрх ашгийн асуудал мөн эсэх, мониторинг хийх нь хамгийн оновчтой шийдэл мөн эсэх; 
  • Мониторинг хийх хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлсон байх;
  • Мониторингийн  арга зүйн боловсруулалт оновчтой эсэх;
  • Мониторингийн үр дүнд тулгуурласан нөлөөллийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх;  
  • Тухайн асуудлаар өмнө нь мониторинг хийж байсан бол дахин хийх болсон үндэслэлээ тайлбарласан байх
  • Тухайн байгууллагын мониторинг хийх чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашид тогтвортой ажиллах сонирхол, боломж, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр, мониторингийн төсөлд ажиллах хүн хүч, тэдний ур чадварыг харуулсан байх;
  •  Төсвийн бодитой тооцоо зэрэг болно.

Бүрдүүлэх материал:

  • Мониторингийн төсөл ( ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ, төслийн маягтыг www.forum.mnцахим хуудаснаас авах боломжтой);
  • ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (иргэний нийгмийн сүлжээ бол хамтран ажиллах санамж бичгийг хавсаргах бөгөөд санамж бичигт дурьдсан төслийг удирдах байгууллагын гэрчилгээний хуулбар);
  • Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан;
  • Урьд нь гүйцэтгэж байсан мониторинг, судалгааны ажлын жагсаалт (хэрэв байгаа бол).
  • Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:  2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16.00 цаг 

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:  2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 16.00 цаг 

Өргөдлийн маягтыг татаж авах

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2017 оны 4 сарын 10-ны Даваа гарагийн 16:00 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү. Мониторингийн тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх уулзалт  2017 оны 3-р сарын 17-ны өдрийн 15.00 – 17.00 цагийн хооронд ННФ-ын Хурлын танхимд болно.

Хаяг:

Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар – 14240

Утас: 313207 , Факс: 324857        

Э-шуудан: osf@forum.mn