“ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭТГЭЛ”
ИНБ-уудад зориулсан цуврал лекц
Нээлттэй Нийгэм Форум нь шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор бие даасан бодлогын үнэлгээ, шинжилгээ хийлгэх, шүүхийг шинэтгэх үйл явцын талаар холбогдох талууд болон олон нийтэд мэдээлэл хүргэх, тэдний зүгээс гарсан санал шүүмжийг бодлого боловсруулагчдад хүргэх зэрэгт анхааран ажиллаж ирлээ.
2017 оны хувьд шүүхийн шинэтгэлийн үйл явцад иргэний нийгмийн анхаарлыг хандуулах, тэдэнд дуу хоолойгоо хүргэх талбарыг бий болгох зорилгоор тус салбарын судлаач нартай хамтран цуврал лекц зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн бодлогын үнэлгээ дүн шинжилгээг ТББ-уудад хүргэх тэдэнд шүүхийн шинэтгэлийн үзэл санааг ойлгож, мэдэхэд нь тус дөхөм болох зорилготой юм.
Шүүх эрх мэдлийн хүрээний сүүлийн жилүүдийн шинэтгэлийн үйл явцтай танилцах, хэлэлцэх сонирхолтой иргэний нийгмийн идэвхтэн, зүтгэлтэн та бүхнийг энэхүү нээлттэй арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
Анхны лекцэд шүүгч П.Цэцгээ “Шүүгчийн хараат бус байдал”сэдэвт илтгэлээр оролцох бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 10-ны Даваа гарагт 15 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулагдана.
Илтгэгчийн танилцуулга:
Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх захирал, Шихихутуг их сургуулийн багш П. Цэцгээ нь Улсын Дээд шүүхэд Судалгааны төвийн захирал, Гишүүн-шүүгч зэрэг албан тушаал хашиж байсан бөгөөд хууль, эрх зүйн чиглэлийн судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг. 2015 онд ННФ-ын дэмжлэгтэйгээр “Шүүгчийн хараат бус байдлын баталгаа” сэдвээр бодлогын шинжилгээ хийсэн болно.
Хөтөлбөр:
15:00 - 15:15 Нээлт
П.Бадамрагчаа, ННФ-ын хөтөлбөрийн менежер
15:15 – 15:20 Танилцуулга
П.Бадамрагчаа, ННФ-ын хөтөлбөрийн менежер
15:20 – 16:00 “Шүүгчийн хараат бус байдал” илтгэл
П.Цэцгээ
16:00 - 16:30 Асуулт хариулт
16:30 - 16:40 Дүгнэлт, хаалт