Орон нутгийн төрийн бус байгууллагуудыг мониторингийн тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
ННФ-аас орон нутгийн төрийн бус байгууллагуудад зориулан олборлох үйлдвэрлэлийн салбарт байгуулагдаж байгаа орон нутгийн хамтын ажиллагааны гэрээнд иргэдийн оролцоог хангах журмын хэрэгжилтэд мониторинг хийх тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.
Төсөл шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлт:
- Мониторинг нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйл болон Газрын тосны тухай хуулийн 11.2.17-д заасан гэрээнд иргэдийн оролцоог хангах журмын хэрэгжилтийг үнэлэхэд чиглэсэн байх;
- Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш байгуулагдсан гэрээг сонгон авсан байх;
- Мониторингийн арга зүйг оновчтой боловсруулсан байх;
- Тухайн байгууллагын мониторинг хийх чиглэлээр хуримтлуулсан туршлага, цаашид тогтвортой ажиллах сонирхол, боломж, байгууллагын зүгээс оруулах хувь нэмэр, төсөл хэрэгжүүлэх баг, тэдний ур чадварыг харуулсан байх;
- 3-4 сарын хугацаанд хэрэгжих үйл ажиллагааны төсвийн бодит тооцоо зэрэг болно.
Бүрдүүлэх материал:
- Мониторингийн төсөл (ННФ-ын төслийн маягтын дагуу бүрдүүлнэ);
- ТББ-ын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
- Байгууллагын үйл ажиллагааны сүүлийн 1 жилийн тайлан;
- Урьд нь гүйцэтгэж байсан мониторинг, судалгааны ажлын тайлан (хэрэв байгаа бол).
Өргөдөл хүлээн авах арга зам, хугацаа: Өргөдлийг 2017 оны 5 дугаар сарын 23, Мягмар гарагийн 18.00 цагаас өмнө ННФ-ын байранд авчирч өгөх буюу [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Жич: Мониторингийн тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх уулзалт ННФ-ын Хурлын танхимд 2017 оны 5-р сарын 12-ны өдрийн 14.00–15.00 цагт болно. Өргөдлийн маягтыг www.forum.mn цахим хуудас болон ННФ-аас ирж авна уу.
Хаяг:
Жамьян Гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг
Улаанбаатар – 14240
Утас: 313207 , Факс: 324857
Э-шуудан: osf@forum.mn