Нээлттэй Нийгэм Форум нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, шүүмжийг боловсруулахдаа Иргэдэд туслах хүний эрхийн төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны хуульчид, судлаач О.Мөнхсайхантай хамтран ажиллалаа. Тус шүүмжид иргэдийн халдашгүй чөлөөтэй байх эрх, хууль зүйн туслалцаа авах эрх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, хохирогч хамгааллын асуудлыг онцлон авч үзлээ..