ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛШҮҮМЖ

A- A A+
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛД ӨГӨХ САНАЛШҮҮМЖ

“Хөдөлмөрийн тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг Нээлттэй Нийгэм Форум 2017 оны 6-р сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгууллаа. Хуулийн төслийн хэлэлцүүлэгт хүний эрх, хүүхэд, эмэгтэйчүүд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хуульчид зэрэг нийт 29 хүн оролцсон болно.1 Хэлэлцүүлэгт оролцогчид зохицуулах харилцаа, хамрах хүрээг өргөтгөсөн, хөдөлмөрлөх эрхийн суурь зарчим, хөдөлмөрийн харилцааны шинэ тутам хэлбэрүүдийг тусгасан, ажилтны эрхийн байдлыг дээрдүүлсэн, тэр дундаа нийгмийн тодорхой бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ахиц гаргасан зохицуулалт тусгасныг сайшаан тэмдэглэхийн зэрэгцээ төслийг сайжруулах чиглэлээр зарим санал, шүүмж гаргасныг нэгтгэн танилцуулж байна.