Хүний эрхийн тухай ярилцъя Өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

A- A A+
Хүний эрхийн тухай ярилцъя Өглөөний уулзалтад  хүрэлцэн ирэхийг урьж байна.

Сайн байна уу?

Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй

"Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалтад
                              
хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Энэ удаагийн уулзалт
 2017 оны 4 дүгээр сарын 20ы өдрийн 08:00 – 10:00 цагт

“ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХ ҮНДЭСЛЭЛ” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор П.Одгэрэл оролцоно.

Өглөөний уулзалттай холбоотой лавлах зүйл гарвал 313207 утсаар холбогдоно уу.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

Хүндэтгэсэн,

Б.Хишигсайхан

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер