Кино хэлэлцүүлэг

A- A A+
Кино хэлэлцүүлэг

Өглөөний мэнд,

 

ННФ-аас Эмнести интернэшнл ТББ-тай хамтран улирал бүр зохион байгуулдаг ээлжит кино хэлэлцүүлэг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагаас Улсын их дэлгүүрийн 5 давхарт байдаг i Cinema кино театрт болох гэж байна.

 

Энэ удаагийн кино хэлэлцүүлгээр “Blood Diamond” буюу “Цуст алмаз” киног үзүүлэхээр бэлтгэлээ. 2006 онд АНУ, Германы хамтран бүтээсэн уг кино нь дайны бүсэд олборлосон алмазыг худалдан, зэвсэгт мөргөлдөөнийг санхүүжүүлж байгаа цуст алмазын тухай өгүүлсэн. Киноны үйл явдал 1996-2001 оны хооронд өрнөсөн Сьерра-Леонын иргэний дайны үеийг харуулдаг.

 

Кино хэлэлцүүлэгт оролцогчдын тоо хязгаартай тул Та яарна уу. Хэлэлцүүлэгт Та өөрөөсөө гадна хүний эрхийн сэдвээр бусадтай санал бодлоо хуваалцах хүсэлтэй найз нөхөд, хамтран зүтгэгч нараа авч ирэх боломжтой. Хүүхдүүдийн тухайд кино (15+) нас зөвшөөрөгдөнө. Та хүүхдийнхээр дэргэд байж, зарим үйлд явдлын үеэр хяналттай байх шаардлагатай болохыг анхаарна уу.

 

Киноны билетийг ННФ-ын байрнаас 2017 оны 6 дугаар сарын 19-ний 15.00 цагаас 6 дугаар сарын 23-ны 12.00 цаг хүртэл ирж авах боломжтой. Хэдэн билет авах тоогоо урьдчилж [email protected] хаягаар эсвэл 313207 утсаар Үүрийнтуяатай холбогдож мэдэгдэнэ үү. Гэвч билет дуусвал Та бүхэнд урьдчилан имэйлээр мэдэгдэх болно. Эхний ээлжинд байх тусмаа Танд олон билет авах боломж нэмэгдэнэ. Гэвч олон билет авчихаад үзэхгүй бол билет дууссаны улмаас үзэж чадаагүй хүмүүст харамсалтай байхыг бодолцоно уу. ТА ЯАРААРАЙ!

 

Хүндэтгэсэн,

 

Б.Хишигсайхан

ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер