Ардчилсан тогтолцооны амин сүнс болсон иргэдийн оролцоог дэмжих, нотолгоо судалгаанд суурилсан оновчтой төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилго дор Үндсэн хуулийнхаа дагуу эвлэлдэн нэгдэх эрхээ эдлэн бид Нээлттэй Нийгэм Форум (ННФ) хэмээх байгууллагыг үүсгэн байгуулснаас хойш 20 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд өөрсдийн оюун ухаан, эрдэм мэдлэг, цаг заваа харамгүй зарцуулж, ННФ-ын үйл ажиллагааг чиглүүлж ирсэн Удирдах зөвлөлийн гишүүд, энэхүү тайланд дурдсан олон ажлыг бүхий л цаг үед хариуцан, мэдлэг оюунаа дайчлан, хичээл зүтгэл гарган, санал санаачилгатай гүйцэтгэж ирсэн нийт ажилтан, олон жилийн туршид үр бүтээлтэй хамтран ажилласан иргэний нийгмийн байгууллагууд, зүтгэлтнүүд, санал санаачилгын ундарга болсон идэвхтэй иргэд, шинэчлэл өөрчлөлтийг үргэлж эрэлхийлж ажил хэрэг болгоход манлайлсан төр засгийн төлөөллүүдийн оруулсан хувь нэмрийг энэхүү тайлангаар хураангуйлан Танд хүргэж байна.
Нээлттэй Нийгэм Форум - 20 жил /uploads/users/3092/files/OSF_20%20year.pdf