card

Подкаст

Хуулийг яаралтай горимоор батлах нь зөв үү? Форум podcast №7

Хуулийг яаралтай горимоор батлах нь зөв үү? Форум podcast №7

Хууль тогтоомжийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлж, хэлэлцэн батлах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. 2016-2024 онд буюу сүүлийн 8 жилийн хугацаанд Засгийн газраас нэн яаралтай горимоор батлуулахаар 69 хуулийн төсөл өргөн мэдүүлсний 67 нь УИХ-аар батлагджээ. Энэ удаагийн дугаараар хууль тогтоомжийг яаралтай горимоор батлан гаргах нь зөв үү, улс орнуудад ийм жишиг бий юу, хэрэв тийм бол ямар шалгуур, шаардлага тавигддаг талаар хуульч, судлаач С.Билгүүнтэй ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал - Форум podcast №6

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал - Форум podcast №6

Нээлттэй Нийгэм Форумаас бэлтгэн хүргэдэг подкастын энэ удаагийн дугаараар эрдэс баялгийн салбарт голлох шийдвэрүүдийг гаргадаг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдлын асуудлаар ярилцах юм. Зочноор Уул уурхайн эрх зүй судлалын сан ТББ-ын судлаач М.Дагва, Г.Сурахбаяр нар оролцож байна. Энэхүү сан нь саяхан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнгээ танилцуулаад байгаа юм.

Дэлгэрэнгүй

"ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага: Хуулийн төсөлд анхаарах асуудал" Форум podcast №5

"ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг, хариуцлага: Хуулийн төсөлд анхаарах асуудал" сэдвээр судлаач, Хууль зүйн ухааны доктор М.Түвшинжаргалтай ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг ярилцлаа. Сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй төрийн өмчит компаниудын удирдлага, ялангуяа ТУЗ-ийн үүрэг, хариуцлагын асуудлаарх судлаачийн байр суурьтай танилцана уу. 

Дэлгэрэнгүй
Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах вэ? Форум podcast №4

Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах вэ? Форум podcast №4

"Хот дахин төлөвлөлтөд иргэдийн бодит оролцоог хэрхэн хангах тухай” асуудлаар Дахин төлөвлөлт, иргэний оролцоо эвслийн тэргүүн Б.Нямжавтай ярилцсан шинэ дугаарыг танд толилуулж байна.

Дэлгэрэнгүй
Форум подкаст №3 Газар чөлөөлөх үйл явцын эргэн тойронд

Форум подкаст №3 Газар чөлөөлөх үйл явцын эргэн тойронд

"Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх харилцааны эрх зүйн зохицуулалт" сэдвийн хүрээнд энэ удаагийн дугаараар ярилцлаа. Сүүлийн жилүүдэд эрчимтэй явагдаж буй хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, дэд бүтцийн болон уул уурхай, баяжуулах боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой хүний эрхийн зөрчил нэмэгдсээр байна. Ялангуяа бүтээн байгуулалтын зорилгоор газар чөлөөлөх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд иргэдийн эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, нөхөн төлбөрийг сунжруулах, тэр бүү хэл албадан нүүлгэхэд хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь сүйтгэх зэрэг Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн өмчлөх эрх зөрчигдөх үзэгдэл гарсаар байна.

Дэлгэрэнгүй
Форум подкаст №2 Улсын төсөв яагаад чухал вэ?

Форум подкаст №2 Улсын төсөв яагаад чухал вэ?

Монгол Улс дараа оны төсвөө жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор баталдаг. Иймд улсын төсөв, яагаад чухал юм, иргэд төсвийн үйл явцад яагаад оролцох ёстой юм, оролцохдоо хэрхэн, яаж оролцох боломжтой талаар ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадамтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Форум подкаст №1 Монгол Улсын Шүүхийн индекс 2023

Форум подкаст №1 Монгол Улсын Шүүхийн индекс 2023

Нээлттэй нийгэм форум санаачлан, 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн Монгол Улсын шүүхийн индексийн судалгааны талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй