ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Эдгээр судалгааны ажил нь иргэдэд нийтлэг тулгамдаж буй асуудлуудыг хөндөж, түүнийг шүүхэд шийдвэрлэж буй практикийг судалснаар хууль хэрэглэх ажиллагааны академик болон практик үр нөлөөг дээшлүүлэх, хуулийн сургуулийн оюутнуудад сургалтын хэрэглэгдэхүүн болох, шүүхийн шийдвэрт хөндлөнгийн байр сууринаас мэргэжлийн үнэлгээ өгөх, улмаар шүүгчдийн хууль хэрэглэх ур чадварыг нэмэгдүүлэх,
шүүхэд тавих олон нийтийн хяналтыг дээшлүүлэхэд хувь хувь нэмэр
болох юм.
Хэвлэн нийтэлсэн:Hээлттэй Нийгэм Форум
Он:2019
Төрөл:Дүн шинжилгээ
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2019/Shuukh.shiidveranalyse2019.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ШИНЖИЛГЭЭ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Уг гарын авлагад шүүхийн ажиглалтын талаарх ерөнхий ойлголт
болон шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглахад шаардлагатай
зүйлүүд, бэлтгэл ажил, анхаарах асуудлуудыг багтаасан болно.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuukhiin_ajiglalt_gariin_avlaga.pdf
Түлхүүр үг:Шүүхийн ажиглалтын гарын авлага
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нийтэд ил болсон шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж байх нь шүүхийн шийдвэрийн чанарыг дээшлүүлэх, шүүгчийн ажлын
хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болно гэж үзсэний дүнд шүүхийн шийдвэрийн үндэслэлд дүн шинжилгээ хийж, эхний эмхэтгэлийг бэлэн болгоод байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2018
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuukhiin_shiidveriin_analiz.pdf
Түлхүүр үг:Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Тус судалгааны ажлын зорилго нь шүүхийн бүтэц, тогтолцоог бүхэлд нь шинэчилж шүүхийг тойргийн зарчмаар байгуулсан нь өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд хөдөө, орон нутагт амьдарч буй иргэд хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах, шударга шүүхээр шийдвэрлүүлэх эрхээ эдлэх нөхцөлийг хэрхэн хангаж байгааг тодруулах, мөн шүүхүүдийн харилцан адилгүй ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгч хэргийн төрлөөр дагнан мэргэших, шийдвэрийн чанарыг сайжруулах зорилгоор шүүхийг дагнан, бүсчлэн байгуулсан явдал нь шүүх байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ойртож, тэдний эрх ашигт нийцэж байгаа эсэхийг тогтоох, үүнээс гадна иргэдэд үүсэж буй эдийн засгийн буюу зардлын үр нөлөөг тооцоход оршино.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuukh bodlogiin shiidver.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ БОДЛОГЫН ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТ: Төв аймгийн жишээн дээр
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2018-03-05
МОНГОЛ УЛС ДАХЬ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ЗАГВАР: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
2018-03-05
Энэхүү судалгаа нь гурван бүлэгтэй.Гуравдугаар бүлэгт Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилчид
шүүхийн захиргааны шинэчлэл, өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж
байгааг судалсан билээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuukhiin zakhirgaanii zagvar.pdf
Түлхүүр үг:МОНГОЛ УЛС ДАХЬ ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ЗАГВАР Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэ судалгааны зорилго нь шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгааны өнөөгийн нөхцөл байдлыг судлан, бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuugchiin bodlogiin sudalgaanii tailan.pdf
Түлхүүр үг:ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА, ХЭРЭГЖИЛТ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Энэхүү судалгаагаар шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанаас эхлээд Шүүхийн ерөнхий зөвлөл, цаашлаад Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ерөнхийлөгч хүртэл шүүгчийн томилгооны бүх үе шат, шүүгчийг шилжүүлэн томилох, сэлгэн ажиллуулах асуудал, үүнээс гадна шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцдог байгууллагуудын чиг үүрэг, эдгээр байгууллагыг байгуулж буй арга, хараат бусаар ажиллах нөхцөл хангагдсан байдлыг цогцоор нь шинжлэн судалж, үнэлэлт, дүгнэлт өгөхийг зорилоо.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2017
Төрөл:Судалгаа
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2018/Shuugchiin tomilgoo.pdf
Түлхүүр үг:ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫН БАТАЛГАА Шүүгчийн томилгоо
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдлын судалгаанд оролцсон нийт 1630 иргэний 443 нь тулгарсан
бэрхшээлээ шийдвэрлэхээр ямар нэг алхам оролдлого хийсэн байна.
Эдгээр иргэдийн 60,7 хувь нь бусдаас ямар нэг туслалцаа аваагүй бөгөөд туслалцаа эрэлхийлсэн 174
иргэний хувьд найз нөхөд, гэр бүл, танил талдаа (34.9%) түлхүү ханджээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_9-10.pdf
Түлхүүр үг:ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛ, ТУСЛАЛЦААНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь иргэдийн хувьд хамгийн түгээмэл тохиолддог 3 асуудлын нэг ажээ. Нийт судалгаанд оролцогчдын 13,8 хувь буюу 226 иргэнд дээрх бэрхшээл тулгарчээ. Эдгээр бэрхшээлийн дийлэнх хэсэгт нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олж авах, тус эрхийг хүчингүй болгох асуудал эзэлж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_7-8.pdf
Түлхүүр үг:ГАЗРЫН ХАРИЛЦАА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Ажил эрхлэлт нь иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болж байгааг судалгааны дүн харууллаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 282-т нь буюу 17,3 хувьд нь ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бэрхшээл тулгарчээ. Тулгарсан асуудлыг нарийвчлан энэхүү графикт харуулав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_5-6.pdf
Түлхүүр үг:АЖИЛ ЭРХЛЭЛТ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх