ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БЭХЖҮҮЛЭХ
Шүүх эрх мэдлийн шинэтгэлд нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж, хараат бус үнэлгээ, шинжилгээгээр хувь нэмэр оруулах, хараат бус байдлыг бэхжүүлэх чиглэлд бие даасан хөтөлбөр 2008 оноос хойш хэрэгжүүлж байна. Иргэдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах боломжийг нэмэгдүүлэх, шударгаар шүүлгэх эрхийг баталгаатай тэгш эдлүүлэхэд хувь нэмэр болох нь тус хөтөлбөрийн эрхэм зорилго юм. Тус хөтөлбөр нь бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн ажиглалт, мониторинг, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээг дэмжих, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад олон талын оролцоо тэр дундаа хараат бус экспертүүд, хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, шүүхийн захиргаа, үйлчилгээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж ирлээ.Шинэ
Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл нь иргэдийн хувьд хамгийн түгээмэл тохиолддог 3 асуудлын нэг ажээ. Нийт судалгаанд оролцогчдын 13,8 хувь буюу 226 иргэнд дээрх бэрхшээл тулгарчээ. Эдгээр бэрхшээлийн дийлэнх хэсэгт нь газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олж авах, тус эрхийг хүчингүй болгох асуудал эзэлж байна.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_7-8.pdf
Түлхүүр үг:ГАЗРЫН ХАРИЛЦАА, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Ажил эрхлэлт нь иргэдийн хамгийн тулгамдсан асуудал болж байгааг судалгааны дүн харууллаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 282-т нь буюу 17,3 хувьд нь ажил, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бэрхшээл тулгарчээ. Тулгарсан асуудлыг нарийвчлан энэхүү графикт харуулав.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_5-6.pdf
Түлхүүр үг:АЖИЛ ЭРХЛЭЛТ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нийгмийн даатгал, халамж үйлчилгээтэй холбоотой бэрхшээл нийт судалгаанд оролцогчдын 9,6 хувь буюу 156 иргэнд ямар нэг байдлаар тохиолдсон байна. Тохиолдож буй бэрхшээлийн төрлийг энэхүү графикаас харна уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_3-4.pdf
Түлхүүр үг:НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Эрүүл мэндийн үйлчилгээ авахаар хандсан 100 хүн тутмын 13-т нь уг үйлчилгээг авахад ямар нэг бэрхшээл тулгардаг байна. Чухам ямар бэрхшээл тулгардгийг энэхүү графикаас харна уу.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Factsheet
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Factsheets_A4_1-2.pdf
Түлхүүр үг:ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум нь иргэдэд тулгамдаж буй хууль зүйн үр дагавар бүхий бэрхшээл, түүнийг шийдвэрлэж буй арга хэрэгсэл, хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах өнөөгийн хэрэгцээ, боломжийг тодорхойлох судалгааг үндэсний хэмжээнд хийв. Уг судалгааг 2016 оны 5 - 11 дүгээр сард 7 аймгийн 30 сум, нийслэлийн 4 дүүргийн нийт 1630 иргэнийг хамруулан шууд ярилцлагын аргаар "Хараат буссудалгааны хүрээлэн"-тэй хамтран хийж гүйцэтгэлээ.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2016
Төрөл:Инфографик
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2017/Infographic_A3_final.pdf
Түлхүүр үг:ИРГЭДИЙН ЭРХ ЗҮЙН ЧАДАВХЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
2015-06-10
Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
2015-06-10
Энэхүү ном нь МУ дахь шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Ном
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shvvgchiin songon shalgaruulalt_pages.pdf
Түлхүүр үг:Монгол Улс дахь шүүгчийн сонгон шалгаруулалт: Шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх ажиллагааг сайжруулах нь
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Манай оронд өрнөж буй шүүхийн шинэтгэлийн үйл явцад хувь нэмэр болох зорилгоор Нээлттэй Нийгэм Форум анх 2010 онд Шүүхийн ажиглалтын төсөл хэрэгжүүлсэн билээ. Энэ удаагийн шүүхийн ажиглалтыг эрүүгийн хэргийн анхан шатны дөрвөн шүүхэд явуулж, иргэдийн шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилт болон шүүхийн нөхцөл байдлыг шүүхийн тухай багц хууль батлагдахаас өмнөх үетэй харьцуулан, дүнг Та бүхэнд хүргэж байна.
Хэвлэн нийтэлсэн:Hээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Судалгааны тайлан
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Ajiglaltiin tailan.pdf
Түлхүүр үг:ШҮҮХ ХУРАЛДААНЫ АЖИГЛАЛТ Судалгааны нэгдсэн тайлан
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
ЗШүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, таны дуу хоолой шүүхэд хүрснээр таны эрх зүйн мэдлэг дээшлэхээс гадна шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоо, хяналтыг бий болгох, шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй болох, улмаар иргэдийн итгэлийг хүлээсэн үр нөлөөтэй, хариуцлагатай шүүхийн тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ шударга ёсыг тогтооход ихээхэн ач холбогдолтой юм.
Хэвлэн нийтэлсэн:Нээлттэй Нийгэм Форум
Он:2015
Төрөл:Гарын авлага
Файл татах:/uploads/site/1126/res_mat/2015/Shuuhiin IT-iin gariin avlaga-pages 20150330.pdf
Түлхүүр үг:Шүүхийн иргэдийн төлөөлөгч (гарын авлага)
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Монгол Улс дахь шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгааны өнөөгийн нөхцөл байдлыг олон улсын нийтлэг жишигтэй харьцуулах, шүүгч, хуульч, иргэдийн санаа бодлыг тандах замаар судлан шинжилсэн бөгөөд бодлогын тодорхой зөвлөмж боловсруулсныг энэхүү Бодлогын асуудлаар олон нийтийн хүртээл болгож байна.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/2Bodlogiin_asuudal_tsuvral_XXI.pdf
Түлхүүр үг:Шүүгчийн хараат бус байдлын баталгаа, хэрэгжилт - Бодлогын асуулдал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх
Шинэ
Монгол Улс дахь шүүхийн захиргааны загварын тулгамдсан асуудлыг тоймлон тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замыг санал болгох зорилгоор Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр бодлогын судалгаа хийж гүйцэтгэсэн юм.
Хэвлэн нийтэлсэн:ННФ
Он:2015
Төрөл:Бодлогын асуудал
Файл татах:/uploads/users/3092/files/1Bodlogiin_asuudal_tsuvral_XIX.pdf
Түлхүүр үг:Шүүхийн захиргааны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам - Бодлогын асуудал
Хөтөлбөр:Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх