МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Төлөвлөж буй болон зохион байгуулсан хэлэлцүүлэг, бусад арга хэмжээний талаарх мэдээлэл, шинэ судалгааны тайлан болон манай үйл ажиллагаатай холбоотой зарлалын чанартай мэдээллийг эндээс үзнэ үү.Шинэ
Шинэ
Шинэ
Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Шинэ
Шүүхийн шийдвэрийн судалгаа цувралын энэхүү дугаарт иргэний шүүхийн шийдвэртэй холбоотой дараах хоёр тайланг танилцуулж байна.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь эрдэс баялгийн салбарын эрх зүйн шинэчлэлд хувь нэмэр оруулах зорилгоор салбарын засаглалын тулгамдсан асуудлаар бодлогын болон хууль зүйн шинжилгээний төслийн шалгаруулалт зарлаж байна.
Шинэ
Шинэ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас боловсруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Үндсэн хууль, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, олон улсын хүний эрхийн хэм хэмжээ болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх талаарх үүрэг амлалтад нийцсэн эсэхийг үнэлж энэхүү санал шүүмжийг боловсрууллаа. Хуулийн шүүмж нь Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 2023 оны 03 дугаар сард олон нийтэд танилцуулагдсан хувилбарт үндэслэсэн болно.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын арван нэг дэх дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын тав дугаарт нийтлэгдсэн “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн багш, Хууль зүйн доктор Б.Эрдэнэбат, хөтлөгч хуульч, өмгөөлөгч Ж.Батмөнх нар ярилцлаа.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форумын Эрх зүйн шинэтгэлийг дэмжих хөтөлбөр нь хууль зүйн салбарын байгууллагуудын хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үр дүнтэй механизм, тогтолцоо бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой. Энэ зорилгын хүрээнд 2023 онд дараах тодорхой сэдвээр бодлогын судалгаа хийх төслийн уралдаан зарлаж, хууль зүйн салбарын хүрээнд тулгамдсан асуудал, түүнд хүрэх бодлогын шийдлийг эрэлхийлж байна
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын ес дэх дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын арав дугаарт нийтлэгдсэн “Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик” сэдвийн хүрээнд Өмгөөллийн “Онч нүүдэл” ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер өмгөөлөгч, “Онч шийдэл” НҮТББ-ын Гүйцэтгэх захирал Ө.Эрдэнэ-Очир хөтлөгч “Легал дата” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач, хуульч П.Баттулгатай ярилцлаа.

Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хөгжлийн бодлогыг оновчтой тодорхойлоход хувь нэмэр оруулах, судлаачид, иргэний нийгмийн бүтээлч оролцоог дэмжих үүднээс хараат бус судалгаа, шинжилгээг дэмжиж ирлээ. Энэ хүрээнд шийдвэр гаргах үйл явцыг судалгаа, дүн шинжилгээнд суурилсан олон талт мэдээллээр хангахыг гол зорилго болгодог юм. Энэ удаа нийтийн төсөв, санхүүгийн дор дурдсан чиглэлээр судалгааны төслийн шалгаруулалт зарлаж байна.
Шинэ
Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын найм дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын ес дүгээрт нийтлэгдсэн “Худалдааны зуучлагч, төлөөлөгч, комиссын гэрээний эрх зүйн зохицуулалт, түүний хэрэглээ” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор (LL.D) Г.Давааням хөтлөгч өмгөөллийн “Эм Жэй Эл Атторнейс” ХХН-д үүсгэн байгуулагч, Удирдах партнер, “Оюуны-Инноваци” ТББ-ын судлаач М.Мөнхжаргалтай ярилцлаа.
Шинэ
2023-04-12
Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал, шүүмж – Хуулийн шүүмж - 42
2023-04-12
Засгийн газрын зүгээс улсын төсвийг төлөвлөхдөө баримталдаг богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн нэг нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө юм. “Байэр Адвайзори” ХХК-ийн судлаач Э.Цогбаяр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа холбоог судаллаа. Судалгаагаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө УИХ-д өргөн баригдсан улсын төсвийн төсөлд хангалтгүй тусгагдсан нь харагдсан байна. Иймд Засгийн газрын зүгээс төсвийг төлөвлөхдөө Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баримтлахгүй байгаагийн шалтгааныг судлаач эрх зүйн хүрээнд эрэлхийлж, тодорхой санал, зөвлөмж боловсрууллаа.
Шинэ
Шинэ
2023-04-05
Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа
2023-04-05
Засгийн газрын зүгээс улсын төсвийг төлөвлөхдөө баримталдаг богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн нэг нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө юм. “Байэр Адвайзори” ХХК-ийн судлаач Э.Цогбаяр Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө ба 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн уялдаа холбоог судаллаа. Судалгаагаар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө УИХ-д өргөн баригдсан улсын төсвийн төсөлд хангалтгүй тусгагдсан нь харагдсан байна. Иймд Засгийн газрын зүгээс төсвийг төлөвлөхдөө Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг баримтлахгүй байгаагийн шалтгааныг судлаач эрх зүйн хүрээнд эрэлхийлж, тодорхой санал, зөвлөмж боловсрууллаа.
Шинэ
2023-04-04
Уул уурхайн үйл ажиллагаа: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба олон нийтийн оролцоо
2023-04-04
2023-04-04
Уул уурхайн үйл ажиллагаа: Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ ба олон нийтийн оролцоо
2023-04-04
Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж буй энэ цаг үед бодлогын суурь асуудал болсон газрын хэвлийн баялгийн өмчлөх эрх, холбогдох зохицуулалтыг сайжруулахад дөхөм болох зорилгоор энэхүү нийтлэлийг бэлтгэн гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуульд “...иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн ” гэж заасан байдаг нь газар өмчлөгч хэн байхаас үл хамааран ашигт малтмалын баялаг төрийн өмчлөлд байх суурь зарчмыг тодорхойлдог. Гэвч Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын өмчлөлийг тодорхойлохдоо зарим тодотгол нэмж, “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж заасан байдаг нь Үндсэн хуулийн дээрх зарчмыг бүдгэрүүлж, ойлгомжгүй байдал үүсгэж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжид “байгалийн байдлаараа” гэдгийг хэрхэн ойлгох тухай тайлбар байхгүйн дээр ашигт малтмалыг газраас ухаж гаргасан, чулуулгийг буталсан, угаасан, хүдрийг баяжуулсан гэх ямар нэгэн боловсруулах үйлдэл хийгдсэний дараа “байгалийн байдлаараа” биш болж, улмаар төрийн өмч биш гэж үзэх боломжтой мэт ойлгогдож байна. Иймд ашигт малтмал өмчлөх эрхийг тодорхойлоход баримтлах суурь зарчмууд, эрх зүйн систем болон зохицуулалтын арга хэрэгслүүдийг шинжлэх замаар төрийн нийтийн өмчийн газрын хэвлийн баялаг хэзээ, ямар нөхцөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжих вэ, тусгай зөвшөөрлийг нь дагаж тэдэнд ямар эрх олгогдох вэ зэрэг асуултуудад хариулт өгөхийг зорив.

Нээлттэй Нийгэм Форум Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй LegalTalks подкастын Шүүхийн шийдвэр судалгаа тусгай цувралын долоо дахь дугаарт “Шүүхийн шийдвэр судалгаа” цувралын зургаа дугаарт нийтлэгдсэн “Хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой маргаан шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй байдал (иргэн, захиргааны шүүхийн хэргийн харьяаллын давхцал)” сэдвийн хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Япон Улсын Кюшүгийн их сургуулийн судлаач, докторант С.Батбаяр хөтлөгч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш, Хууль зүйн доктор Г.Даваанямтай ярилцлаа.